Улсын арслан М.Бадарчийн биеийн байдал тогтвортой байгааг ГССҮТ-өөс мэдээллээ. 

Тодруулбал түүний хувьд есдүгээр сарын 6-ны өдөр буюу өчигдөр авто осолд орсон. Улсын арслан М.Бадарч өдгөө ГССҮТ-ийн Гар сарвуу нөхөн сэргээх бичил мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж байна.

Үйлчлүүлэгчийн биеийн байдал тогтвортой байгаа бөгөөд гарын шууны хугаралд мэс засал эмчилгээ хийж байна.