\

 

Аялагч Амай буюу Ж.Золбаярт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашигласан хэргээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс нэг жил таван сарын хугацаагаар хорих ял оноосон.

Улмаар Ж.Золбаяр нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, Нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасныг Давж заалдах шатны шүүх хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Эл хэргийг эргэн сануулвал,  Энэ оны гуравдугаар сарын 24-ний өдөр цагдаагийн байгууллагад “Чингэлтэй дүүргийн нисдэг машины урд байрлах байранд иргэн З нь хар тамхи хэрэглээд байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд оршин суух хаягтай иргэн З нь сэтгэцэд нөлөөт бодис болох өвс /мариухан/-ийг хууль бусаар олж авсан, хадгалсан байсныг илрүүлсэн байдаг.

Түүнийг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, үргэлжилсэн үйлдлээр хадгалсан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцсон юм.