Урд шөнө бусдыг хүчиндэхийг завдсан гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. 

Тодруулбал 2023 оны есдүгээр сарын 19-нд Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах зочид буудалд иргэн Г гэгч нь бусдыг хүчиндэхийг завдсан гэх дуудлага, мэдээлэл ирсэн байна.

Тус дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст гомдол, мэдээллийг бүртгэлд авч, шалгалтын ажиллагаа явуулж байгааг мэдээллээ.

УИХ-ын гишүүн асан дахин хүчингийн хэрэгт холбогдсон тухай мэдээлэл цацагдаад байгаа бөгөөд цагдаагийн байгууллага үгүйсгэсэнгүй.