Соёлын сэргэлт-2023 аяны Соёлын ажилтнуудыг чадавхжуулах мэргэжил арга зүйн сургалтын хүрээнд Орлон тоглогчдийн сургалтыг Дархан Уул аймгийн спортын төв ордонд зохион байгуулж аймгийн хүүхэд, залуусыг хамруулсан байна. 

Сургалтын сургагч багшаар Орлон тоглогчдын Mongol Stunt Team ажиллажээ.. Сургалтаар орлон тоглочийн үүрэг, ажиллагаанд баримтлах зарчим, анхан шатны техникийн арга зүйг нийт 13 хүүхэд, залууст зааж, мэдээлэл хүргэн энэхүү мэргэжлийн талаар олон сонирхолтой сэдвийн хүрээнд яриа өрнүүлжээ. 

Монгол улсын хувьд сүүлийн жилүүдэд кино урлагийн салбарт олон ахиц гаргаж буй. Түүнчлэн кино урлагийн салбарт орлонтоглогч ямар чухал гэдгийг ч мэдрүүлсэн олон ажил харагдаж байгаа бөгөөд манай улсын орлон тоглогчдын Mongol Stunt Team нь гадаадын хэд хэдэн уран бүтээл дээр ажиллаж өөрсдийн авьяас чадвараа  харуулсан билээ.