Загвар өмсөгч О.Ариунзул өдгөө Парист ажиллаж амьдарч буй. Тэрбээр саяхан хүүгээ авч аялуулаад амжсан гэнэ шүү. Түүний хань дуучин Б.Амархүү эх орондоо хүүгээ өсгөөд тун чиг завгүй суугаа аж. Хайртай ханиа өөрийн карьераа хөөх боломжоор дүүрэн хангаж хоёр талд амьдрахыг зөвшөөрсөн тэр "Хүнд хайртай байна гэдэг чинь заавал хажуунд нь байна гэсэн үг биш юм байна" гэв. Загвар өмсөгч бүсгүй өөрийн гэрэл зургаа ийнхүү авахуулах дуртай болсон бололтой.