Жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөг хүртэлх аж ахуйн нэгжийн тухайн жилд төлсөн албан татварын 90 хувийг буцаан олгохоор Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газар Улсын Их Хуралд 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн

Хуулийн төслийг хэлэлцүүлэх явцад Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хурлаар байнгын хорооны зарим гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гаргасан. Засгийн газраас Төсвийн байнгын хорооноос гаргасан саналыг тусгасны үндсэн дээр Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг дахин боловсруулж, өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзэж, буцаан татахаар боллоо.