Жүжигчин Ари буюу Б.Ариунчимэг хоёр дахь амьдралаа эхлүүлээд тун ч жаргалтай нэгэн болсон. Хөөрхөн oхин Эгшиглэнгээ бяцхан Эрдэм гэх дүүтэй болгож баяр хөөрөөр бялхуулсан. Төрөөд удалгүй л хувийн болоод албаны ажлаа аль алиныг нь амжуулаад завгүй явахад хань нь хамгийн том түшиг болсон гэдэг.  Түүний нөхрийг Ядамсүрэн гэдэг ихэд халамжтай бөгөөд хоол их сайн хийдэг хэмээн магтаад авсан удаатай. Ханийхаа халамжит хайранд умбаж нэлээдгүй орноор гэр бүлийн аялал хийгээд амжсан. Тэдний гэр бүлийн жаргалтай мөчийг мөнхөлсөн фотог сонирхуулъя.