Засгийн газраас шинэ сайд нарыг томилох гээд улстөрийн хүрээнд өрнөж байна.

Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, сайдаар томилогдох Б.Дэлгэрсайхан

Төгссөн сургууль, мэргэжил

1982 онд Дорноговь аймгийн 1-р арван жилийн дунд сургууль

1987 онд НАХЯ-ны дэргэдэх Цэргийн дээд сургууль /одоогийн хууль сахиулах их сургууль/ хуульч.

Ажилласан байдал

1987-1989 онд Дорноговь аймгийн Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч

1989-1992 онд Дорнод аймгийн Цагдаагийн газрын ахлах мөрдөн байцаагч, тасгийн дарга

1993-2016 онд “Дорнын говь” ХХК

2004-2015 онд “Болд төмөр Ерөө гол” ХХК-ийн захирал

2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байна.

Хууль зүй, Дотоод хэргийн сайдаар томилогдох Б.Энхбаяр

Төгссөн сургууль, мэргэжил

1994 онд Чойбалсан хотын Ерөнхий боловсролын 1 дүгээр дунд сургууль

1998 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, эрх зүйч

1999 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, магистр. Англи, Орос хэлтэй.

Ажилласан байдал

1998-2004 онд Улаанбаатар-Эрдэм дээд сургуулийн багш 

2000-2001 онд УИХ-ын гишүүний туслах

2001-2002 онд УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албанд референт, хуулийн зөвлөх

2003-2006 онд Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын Тамгын газрын дарга

2006-2007 онд ХЗДХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга

2009-2011 онд НДЕГ-ын Тамгын газрын дарга

2011-2013 онд МАН-ын даргын зөвлөх

2014-2016 онд УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөх

2016-2018 онд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд

2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

2023 оноос Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байна. Хотын дарга Д.Сумъяабазар, сайд Ж.Сүхбаатар нар ногоон автобусны асуудалд ёс зүйн хариуцлага хүлээж, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгснөөр орных нь хүмүүсийг томилох үйл явц өрнөж байна. Шинээр томилогдох хоёр сайдыг ерөнхийлөгчтэй зөвшилцөж, УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулах юм байна.