Энэ долоо хоногт улс төрд халуухан үйл явдлууд өрнөж байна. Намрын чуулган эхэлсэнтэй зэрэгцэн шинэ хоёр сайд тангарагаа өргөв. Тэдний ХОМ-ийг танилцуулъя.

Улсын их хурлын гишүүн, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайд Борхүүгийн Дэлгэрсайхан өөрийн хөрөнгө оруулгын мэдүүлэгтээ ийн тайлагнажээ.

-Өөрийн орлого 5 тэрбум 494 сая 697 мянган төгрөг, гэр бүлийн орлого 9,8 сая төгрөг, нийт 4,8 тэрбум төгрөгийн үнэ бүхий хоёр орон сууц, хоёр авто зогсоолтой.

-Тээврийн хэрэгслийн тухайд нийт 500 сая төгрөгийн үнэ бүхий Range Rover, Lexus 570 маркийн автомашинтай. 2,1 тэрбум төгрөгийн дотоодын хадгаламжтай.

-Монтай Эрдэнэ ХХК, Дорнын говь ХХК-д хувь эзэмшдэг. Түүний хөрөнгө 2022 оны тайланд өмнөх оныхоос нэмэгдсэн байдаг. Ингэхдээ 3 тэрбум 370 сая төгрөгийн орлого олсон хэмээн мэдүүлжээ. Өөрөөр хэлбэл, тэрбээр  жилийн 3 тэрбумын орлоготой гэсэн үг юм. Нөгөөтэйгүүр, намынхаа толгой баячуудын нэг нь.

 

Улсын их хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Баттөмөрийн Энхбаяр 

Б:Энхбаяр гишүүний жилийн орлого 21 сая төгрөгөөс 48 сая 587 мянга болж өсжээ. Өмнөх онд ХОМ-доо 10 сая төгрөгийн газар, 69 сая төгрөгийн хадгаламж, ямар нэгэн компанид хувь эзэмшдэггүй хэмээн мэдүүлж байсан аж.

Өөрийн орлого 48 сая 587 мянган төгрөг, гэр бүлийн орлого 21 сая 596 мянган төгрөг, нийт 200 сая төгрөгийн  үнэ бүхий нэг орон сууцтай. Тээврийн хэрэгслийн тухайд нийт 80 сая төгрөгийн үнэ бүхий туулах чадвар өндөр Toyota, Land Cruiser 200 маркийн автомашинтай. 83 сая 453 мянгын дотоодын хадгаламжтай.

-Эрдэнэс таван толгой ХК-ийн 5038 ширхэг хувьцаа эзэмшдэг гэж мэдүүлжээ.