Дорноговь аймгийн Сайншанд сумаас сураггүй алга болсон 12 настай охины амь насыг хөнөөсөн хэрэг гарсан нь  нийгмийг цочролд оруулж, улмаар хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн шийтгэлийг чангаруулахыг иргэд шаардаж байна. 

Тэгвэл өнөөдөр /2023.10.09/ Хууль зүйн сайд Б.Энхбаяр эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж, хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргүүдийн шийтгэлийг 12-25 жил болгон нэмж, улмаар бүх насаар нь хорьдог байхаар хуулийн төсөл тусгасан талаар мэдээлэл хийлээ. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон иргэнийг Зөрчлийн хуулиар шийтгэдэг байсныг Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж, "гэмт хэрэг"-т тооцдог байхаар хуулийн төсөлд тусгасан талаар мэдээлэл хийлээ.

Тодруулбал, хуулийн төслийн энэхүү өөрчлөлтийг УИХ дахь МАН болон АН-ын бүлэгт танилцуулж дэмжсэн гэдгийг онцоллоо.