Дуучин Э.Чулуунчимэгийг танихгүй хүн бараг үгүй билээ. Тэр өнөөдөр ихээхэн бухимдав бололтой. Өөрийн цахим хуудастаа, Яах вэ Хишгээ? Залгахаар утас авахгүй, юм бичихээр seen-дэхгүй, тооцоо юм нь дуусаад хийж эхлээд 2 жил болж байгаа клип болон хавар зургийг нь авахуулсан дууныхаа дүрсийг би яаж авах вэ.

Хэд хоног биш хэдэн сар өдөр бүр чамаас болж стресстэж байна ! Тооцоо нь дууссан болохоор сонин биш болчихдог юм уу ? Түрүүлээд тооцоогоо өгөөч гэхээр нь итгээ л өгчихдөг. Би ганц удаа унжиж сунжиж байсан бил үү? Өөр асуудал дээр өөдгүй зан ганц гаргаж байл уу? Үгүй л баймаар юм.

Уг нь зөндөө л ажлуудыг маань цаг тухайд нь хийчихдэг байсан. Сүүлийн үед сунжирсаар байгаад сүүлдээ бүр гүрийгээд цайраад хүнийг ингэж үл тоомсорлоод хэдэн сараар нь өдөр бүр залгуулаад утсаа огт авахгүй юм. Тэгсэн мөртлөө өдөр бүр зураг стори пост хийгээстэй. Доромжлоод байна гэж сүүлдээ ойлгож байна ш дээ. Би бас хэрийн юманд түргэдэж дуугардаггүй хүлээцтэй хүн юмсан. Ганц удаа ч ам мурийж үзээгүй хүн ийм зан гаргахаар үнэхээр гайхаад олохгүй байна. Та энэ асуудлаа яаралтай шийдэж өгнө үү  хэмээн постлов. Ийнхүү клипээ хийж чадахгүйд хүрсэндээ ихээхэн бухимдаж пост оруулсан бололтой. Тэгвэл уг клипийг нь хийж буй студийн зүгээс, "Мөнгө харж юм хийж үзсэнгүй ээ.

Ингэж удахад дан ганц надаас шалтгаалсан юм байхгүй л дээ. 2 жил алга болсон юм бол байхгүй. Цаг заваа хоорондоо тааруулаад сүүлийн зураг авалтыг 9 сарын 5-нд хийсэн. Нэмээд зохиолын хэсгийн зураг авалтаа хийгээд дуусгая л гэсэн... Харин учраа олохгүй сүүлийн хэдэн өдрүүдэд явсан үе бий бий тэрэн дээр уучлаарай. Нэг ажил хийхийн тулд эхлээд бүх цаг нараа тохироод бүх хүчээ дайчлаад ордог тэр ажил зураг авалтын газраа очоод ямар нэгэн шалтгаанаас болоод хойшилход араас нь ахиж төлөвлөж хийнэ гэдэг бас их учиртай. Нэг алдсан цагийг нөхөх хэцүү шүү. Тэр коммент бичээд байгаа бусад дуучид ч мөн адил өөрсдөө асуудалтай шүү Би чимээгүй л байя... Тэгсэн ингэсэн биздээ гээд хэлэх ч шаардлага алга. Харилцаа хандлага хүртэл чухал шүү. Юу ч мэдэхгүй байж шууд чатаар орж ирж, эсвэл комментоор харааж ерөөж бичдэг хүмүүс хамгийн аюултай. 

Өөрийгөө өмөөрөх гэсэнгүй юм бүхэн харагдаж байгаа шигээ байддаггүй. Хотоос 650км газарт 1 өдрийн зураг авалттай ирсэн ажил бас бус шалтгаануудаас болоод 4 хоног болоод нэгэнт зориод ирсэнийх ажлаа дуусгаад буцая... гээд зорисондоо дуусгачихаад буцаад замд явж байна. Сүлжээ орж гарч байгаа болохоор тэгээд нэмээд дэвсэх нь нэг сайхан дэвсчихгүйдөө Би буруутаад үлдэе өө! Хамаа алга Заа тэгээд уучлаарай" гэх тайлбарыг өгчээ.