Хотын даргын тамгаа аваад удаагүй байгаа Х.Нямбаатар сайд байхаасаа л ярьж явсан зүйлдээ авлигчдыг биш иргэдийг онилж хуулиар олгогдсон эрхийг нь зөрчсөн шийдвэрийг өчигдөр танилцуулав. Түүгээр явсан гайг өөртөө дуудав бололтой.

Нийслэлийн Засаг дарга болон дүүргийн Засаг даргын шийдвэрээр зуслангийн газар олгож байгааг зогсоохоор шийпдвэрлэж буй нь иргэдийн бухимдлыг төрүүлээд байна.

Дүүргийн Засаг дарга газар олгохыг зогсоолоо. Энэ нь  төвийн зургаан дүүрэгт хамааралтай. Захын гурван дүүрэгт хамааралгүй. Багахангай, Багануур, Налайх дүүрэгт Засаг дарга нь газар олгоход асуудалгүй, үргэлжилнэ. Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул, Баянгол дүүргийн Засаг дарга газар олгохгүй гэдгийг хатуухан хэлэв.

Нийслэлийн Засаг дарга зөвхөн таван тохиолдолд газар олгоно.

  • Нэгдүгээрт, төр бүтээн байгуулалт хийх зорилгоор газар олгоно.
  • Хоёрт, эмнэлэг, сургуулть, цэцэрлэг барих зориулалтаар газар олгоно.
  • Гуравт, төр хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх хэрэгжүүлэх зорилгоор газар олгоно.
  • Дөрөвт, хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу дуудлага худалдаагаар газар олголт хийгдэнэ. Дахин төлөвлөлт буюу гэр хорооллыг барилгажуулах бүсэд бүртгэгдсэн ААН-тэй хэлэлцээр хийж, ерөнхий төлөвлөгөөний дагуу нүүлгэн шилжүүлэх зорилготой газар олголт хийнэ.
  • Тавд, царцаагдсан барилга байгууламжид урьд олгогдсон газрыг дахин төлөвлөгдсөн бүсэд шилжүүлэн суурьшуулах зорилготой хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу газар олголт хийх зохицуулалт хийж байгаа гэв.

Тэгвэл Нийслэлийн иргэд 0.07 га газар эзэмших эрхээ эдэлж чадахгүй байгаа гэдгийг ард түмэн хэлж байна.  Үүнийг нь хуульзүйн сайдын албыг хашиж явсан Х.Нямбаатар нэг хуулиар нөгөө хуулиар олгогдсон эрхийг нь хазаарлачихлаа.

Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйл.Эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлэх газрын хэмжээ, байршил

29.1.Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га-гаас илүүгүй байна.

29.2.Энэ хуулийн 29.1-д зааснаас гадна гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, таримал ургамал тарих зориулалтаар иргэнд 0,1 га-гаас илүүгүй газар үнэ төлбөргүй эзэмшүүлж болно хэмээн заажээ.

Нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай анхдагч хуулийн төслийг боловсруулсандаа   0.07 га, 0.04 газрыг зуслангийн болон амины зориулалтаар газар олгож байгаа явдлыг энэ хууль болон дагах хуулиар бүрмөсөн зогсоохоор шийдвэрлэн тусгажээ. Өмнө нь газраа иргэд цахимаар өмчилж болоод байв. Гэтэл сүүлийн жилүүдэд цахимаар газраа өмчилж зуслантай болох нь лөөлөй болсон. Өдгөө цахимаар бүү хэл хуулиар олгогдсон эрхээ ч эдэлж чадахгүй болж байна.