Анх "Амьдралд тавтай морил" олон ангит киногоор олны танил болсон О.Дөлгөөнийг үеийнхэн нь андахгүй танина. Тэр ажлын гараагаа Мөрөөдлийн теарт орсноор эхлүүлсэн байдаг. Жульеттагийн дүрд тоглох түүний мөрөөдөл хэдийнээ биелэсэн. Өдгөө "Тамгагүй төр" жүжигт Гүргэл хатны дүрийг бүтээж олны хайрыг татаад буй. Тэр анхны олон ангитын дүрээ бүтээснээс хойш фэнүүдээсээ "хөөрхөн" гэх тодотголыг нэрнийхээ өмнө зүүх болсон билээ. Хамгийн сүүлд АНУ, Англи, Казакстан, Үзбекстан, Австрали зэрэг орнуудын хамтран бүтээж буй "Доголон төмөр хаан" буюу "Tamerlane" кинонд Монгол гүнжийн дүр бүтээсэн гэнэ лээ. 

Тэр инсаграмдаа 682 мянган дагагч нартай бөгөөд олны танилуудыг өнгөлж яваа нэгэн. Түүний хар ба цагаан хун болсон төрхийг сонирхуулж байна.