Хас-ын Ч.Ганхуяг гэдгээр нь хүмүүс илүүтэй танина. Өдгөө бол түүнийг Ард-ынх гэхээр мэдэх болсон билээ. Өнгөрсөн сард түүнийг хамаарал бүхий этгээдүүдтэйгээ байхдаа олон нийтийн газар танхайрсан. Тухайн үед нэгэн эмэгтэйг зодож, хүн харахын аргагүй болгосон гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан юм. 

Ч.Ганхуягийн хайрын түүхийг хүмүүс ам уралдан ярьдаг. Түүний гэргий Ч.Уянгыг "Хас" банкинд теллер хийж байгаад захиралаа урхидсан хэмээдэг боловч өөрөө үгүйсгэдэг юм билээ. Хэдийгээр санхүүч мэргэжилтэй ч аль ч банкинд ажиллаж байгаагүй хэмээсэн төдийгүй Ч.Ганхуягтай найзууд маань танилцуулсан хэмээн нэгэнтээ ярьсан байдаг.

Өндөр зэгзгэр нуруутай брэндлэг хатагтай Ч.Уянга цагтаа миссийн тэмцээнд орж байсан нэгэн. Тэрбээр 2001 онд “Улаанбаатарын мисс”-т оролцож байсан бөгөөд “Баясгалант сайхан мисс” гэдэг өргөмжлөл авч байжээ.

Олны танил болох гараагаа ийнхүү эхлүүлсэн Ч.Уянга хатагтай шударга шулуурхан, тас түс гэсэн зантай гэж ойр тойрныхон нь ярьдаг.  Өдгөө Ч.Ганхуяг “Баясгалант сайхан мисс” эхнэрээ Ингаанаа хэмээн дууддаг гэдгийг дагагч нар нь мэдэх биз ээ.