Загвар өмсөгч С.Төгс бүжигчин залуугаасаа салаад удаж буй. Сүүлийн үед Ноён Кадр гэгддэг дизайнер залуутай папарацичдын дуранд өртөх болсон билээ. Тэгвэл тэд өчигдөр болзсон талаараа цахим хуудастаа оруулав. 

Оддын загвар зохион бүтээгч хэмээн олонд танигдсан  дизайнер Б.Энхбаатар буюу Ноён Кадр загварын дундаа нэр хүндтэй нэгэн. Тэр олны нүдэнд эмэгтэйчүүдтэй хамтдаа яваа нь тэр бүр харагдаад байдаггүй. Тэгвэл найзууд гэгдэх болсон тэдний дунд хайрын романс үүссэн үү, эсвэл найзууд уу гэдгийг цаг хугацаа харуулах биз.