"Жанцанноров" сангаас зохион байгуулдаг "Монгол аялгуу" тоглолт энэ сарын 18-нд Япон улсын Токио хотноо болох гэж байна.

Энэхүү тоглолт өмнө нь 2011, 2013, 2015, 2017, 2019 онуудад болж байсан юм. 

Энэ удаагийн тоглолтод Монгол Улсын Морин хуурын чуулгын гурван гавьяат уран бүтээлч урилгаар оролцоно. Тодруулбал,  Монгол Улсын гавьяат жүжигчин Морин хуурын чуулгын морин хуурч Р.Амарбаяр, ятгач О.Мөнхтогтох, урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Түвшинсайхан нар оролцох юм. Мөн Япон улсад уран бүтээлээ туурвиж байгаа монгол болон япон хөгжимчид урилгаар оролцоно.

Морин хуурч, багш А. Бат-Эрдэнийн санаачлагаар япон морин хуур сонирхогчдын дунд 2013, 2015, 2017, 2019 онуудад зохион байгуулагдсан уралдаан мөн зохион байгуулагдах юм байна. Уралдаан энэ сарын 16, 17-нд насанд хүрэгчид болон хүүхдийн насны ангиллаар болох аж.