Нас барсан иргэний талаарх мэдээллийг нуун далдалж, нийгмийн халамжийн үйлчилгээ болох сар бүр олгодог тэтгэмжийг нь авч байсан хэрэг гарчээ.  Тодруулбал, иргэн “А” нь нас барсан хүний талаарх бодит байдлыг нууж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, улмаар 2015 оны есдүгээр сараас 2023 оны есдүгээр сар хүртэлх хугацаанд нийгмийн халамжийн үйлчилгээ болох сар бүр олгодог тэтгэмжийг авч байсан аж.

Уг үйлдлийг Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанаас Эрүүгийн хуулийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шалгаж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн байна.