Цэдо хэмээх нэрээр олны танил болсон залуу жүжигчин Мөнхбатын Цэрэндолгор зургадугаар сарын 19-ны өдөр төрсөн, зургаан хүүхэдтэй айлын охин. Тэрбээр СУИС, Хятадад Бээжингийн кино урлагийн академи, Оросын Театр урлагийн дээд сургуулийг жүжигчин мэргэжлээр суралцан төгссөн мэргэжлийн жүжигчин.Урлагт хайртай, балетад дуртай байсан байсан тэрбээр СУИС-ын лицей сургуулийн бүжгийн ангийг төгссөн. Улмаар СУИС-даа жүжигчний ангид элсч ороод хоёрдугаар курсээсээ Москвад суралцсан. Энэ талаар нэгэн ярилцлагадаа “Сургууль дээр маань ОХУ-ын Театр урлагийн академи буюу ГИТИС-ийн жүжигчний ангид элсэлт авна гэсэн зарлал тавигдсан байсан. Тэр зарлалын дагуу эхлээд мэргэжлийн уран чадварын шалгалт, хэлний шалгалт өгсөн. Дараа нь Москвад ирээд дараагийн шатны шалгалтууд өгөөд тэнцсэн.

 

Москвад 4000 орос хүүхэдтэй өрсөлдсөн. Жүжигчний ангид 35 оюутан шалгаруулж авч байсан. Надаас бусад нь орос оюутнууд байдаг. Сургуульдаа тэнцэж элссэн түүх маань их азтай. Элсэлтийн шалгалт дээрээ би нэгэн Орос дуу дуулахаар бэлдсэн байсан юм. Гэтэл яг шалгалт эхлэх мөчид гэнэт надад өөрийнхөө мэддэг, чаддаг Монгол дуугаа дуулбал гэж бодогдсон. Ингээд л шууд Үлэмжийн чанар дууг дуулчихсан. Дуулахыг минь манай Орос багш нар сонсоод шууд элсүүлэх шийд гаргасан тухай хожим надад ярьсан юм” гэжээ.

Ийнхүү 2017 онд сургуулиа төгссөн. Москвад суралцаж байхдаа бүрэн хэмжээний 4 кинонд туслах болон нэгдүгээр дүрд тогложээ.

Багаасаа л урлагийн хүн болно хэмээн мөрөөддөг байсан тухайгаа нэгэн ярилцлагадаа дурьджээ. Тиймээс ч Хүүхдийн ордны драмын дугуйланд 10 гаруй жил явсан. Түүний дүү ч мөн СУИС-д жүжигчин мэргэжлээр суралцсан гэнэ.Анх оюутан байхдаа найруулагч Г.Ундармаагийн “Тютю” кинонд тоглож, олонд танигдаж байв. Өмнө нь МҮОНТ-ийн “Огцом эргэлт”, “Гарал угсаа” гэсэн бүтээлүүдэд оролцож байсан ч “Тютю” кино түүний анхны гол дүрийг бүтээсэн бүрэн хэмжээний уран бүтээл. Есөн настай байхдаа Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаагийн “Харуусал, харамсал” дууны клипэнд тоглож байжээ.  М.Цэрэндолгор нөхөр, охины хамт амьдардаг. 2015 оноос хойш “ UBS” телевизийн захирал Л.Балхжавын бага хүү Б.Билгүүнтэй үерхээд нэлээдгүй хугацааг өнгөрүүлж хосууд охинтой болсон билээ.

 Б.Билгүүний хувьд АНУ-д боловсрол эзэмшсэн төдийгүй Израйл улсын “Tel Aviv university” сургуулийг амжилттай дүүргэсэсэн нэгэн.   Гоо үзэсгэлэн, биеэ авч яваа байдлаараа олны анхаарлыг татдаг түүний tsedoo хэмээх инстаграм хаяг 244 мянган дагагчтай. Өдгөө Geneva, Switzerland амьдарч ажиллаж яваа. Түүний сүүлийн үеийн лүүк бүрдүүлэлтийг сонирхуулж байна.