Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Би одоо 3-р курсын оюутан мөрөөрөө хичээлээ хийгээд л явдаг оюутан байлаа. Гэтэл өнгөрсөн намраас эхэлж найзуудаа дагаж шоудаж, баар цэнгээний газраар явах нь ихэссэн. Ингэж явахдаа нэг залуутай танилцаж байнга шахуу уулзаж учирдаг боллоо. Сүүлдээ шоудах болгондоо түүнийг дуудаж, хамт хонодог болж хичээлдээ явахаа ч больж. Зүгээр л зугаацаж явах нь сайхан санагддаг боллооо. ингэж таалагдах нь түүнээс болсон байх тэр мөнгөтэй нэг байгууллагад удирдах албан тушаалтан хийдэг юм. Нэг өдөр тэр намайг унтаж байх хойгуур намайг буудалд ганцааранг минь орхиод явсан. Харин тэр явахдаа утсаа орхиод гарсан байсан тэгээд би санамсаргүй оролдож байтал цоожыг нь тайлчихсан. Ингээд мсжийн унштал тэр гэр бүлтэй хүн болж хувирсан. Надад ажил гэж явсаар амьдрал зохиож амжаагүй л явна гэж хэлдэг байсанм л даа. Гэтэл би одоо жирэмсэн түүнд хэлээгүй. Энэ хүүхдийг авахуулаад чимээгүй түүнээс салах уу хэлэх үү????