Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар нийтийн тээврийн шинэчлэлтийн талаар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Ирэх нэгдүгээр сарын 1-ээс автобусаар үнэ төлбөргүй зорчдог иргэдийг бүртгэлжүүлнэ. Хүүхэд, ахмад настан, донор, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, цагдаагийн байгууллагын ажилтан гэх мэт иргэдийн картыг шинэчлэн олгох тухай яригдсан. Яг шийдвэр гаргасан зүйл байхгүй.

Зорчилтын хэмжээгээр автобус компаниудад санхүүжилт олгодог байхаар төлөвлөж байна. Мөн өдөрт хязгаарлалтгүйгээр 1000 мянган төгрөгөөр зорчдог байх тооцоолол хийж байгаа. Нийслэл хотын иргэдийн 20 орчим хувь нь автобусаар зорчиж байна гэсэн тооцоолол бий. Нэг өдрийн 1000 төгрөгөөр зорчдог байх тооцоо судалгаа хийж байна. Бүх картын төлбөрийн системийг ашигладаг байх асуудал яригдаж байна" гэлээ.