Цэргийн хүний охин цэгцтэй, зарчимч байх ёстой гэсэн үзлээр өсөж, бүх зүйлийг эмх журамтай хийж дадсан Ч.Сэлэнгэ хүүхэд наснаасаа л жүжигчин болохыг мөрөөдөн, урлагийн салбарт хөл тавьсан нэгэн. Дөнгөж оюутан болоод удаагүй байхдаа найруулагч Б.Чингүүний харцанд өртөж, хөгжмийн зохиолч Л.Балхжавынд том бэр нь болж орсон.
Гэрлээд удаагүй байхдаа АНУ-д хэсэг амьдарсан тэрбээр эх орондоо ирсэн даруйдаа нөхрийнхөө хамт “Last kiss” киног бүтээсэн юм. Хосууд ихэр хүүхэдтэй. Тэр фэнүүдээсээ үзэсгэлэнтэй, хөөрхөн гэх үнэлгээг үргэлж авдаг нэгэн. Жүжигчин бүсгүйн хобби нь лаа хийх, зураг зурах. Сүүлийн үед өөрийн нэрээр нэрлэсэн хүүхдэд зориулсан ноолууран бүтээгдэхүүн урлах болсон гэнэ лээ.  Түүний сүүлийн үеийн гэрэл зургаас сонирхуулж байна.