Фантастик продакшны  жүжигчин Б.Барслхагва Японы улсад болсон "Токио Драма" кино наадмаас VIVANT кинонд тоглосон дүрээрээ өрсөлдөж "ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ТУСЛАХ ДҮР"-ийн шагнал хүртжээ. 

Япон улсын нийслэл Токио хотод зохион байгуулагдаж буй 117 дахь удаагийн “Tokyo drama academy awards” кино наадмаас Vivant" кино шилдэг киногоор шалгарсан бөгөөд тус кино нь нийт зургаан шагнал авчээ. Тэгвэл тус киноны эсрэг дүр буюу Чингис хэмээх цагдаагийн дүрийг бүтээсэн Фантастик продакшны жүжигчин Б.Барслхагва "ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ТУСЛАХ ДҮР"-ийн шагнал хүртсэн нь дээрх зургаан шагналын нэг юм.