60 жилийн түүхтэй автобус үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч компаниудын нэг БНХАУ-ын "Yutong Bus" компани НИЙСЛЭЛД автобус нийлүүлэхээр боллоо

УИХ-ын гишүүн Д.Ганбат нийтийн тээврийн худалдан авалтын талаар хотын даргаас тодрууллаа. 

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Нөгөө автобуснууд чинь хаана байна. Одоо ямар автобус орж ирэх вэ. Өнгө нь сонин биш байна. Хотын иргэд хэзээ автобустай болох вэ. Хятадаас чанаргүй юм аваад ирэв ээ. Та нарын үрж буй мөнгөөр Улаанбаатарын иргэд "Tesla", "Benz" унахаар болсон. 

Хотын дарга Х.Нямбаатар: Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас автобусны тендерийн үнэлгээг өнөөдөр хийж дуусгасан. Таван компани оролцсоноос Yutong Bus тендерт шалгарсан. Тиймээс гэрээ байгуулах мэдэгдлээ хүргүүлэхээр шийдсэн гэдгийг хэлье. 

Дэлхийд номер нэг борлуулалттай евро стандартын брэнд шалгарсан. Германы автобуснуудын нэг бүр нь 300-350 евро буюу тэрбумаас дээш төгрөгийн үнэтэй байдаг. Харин одоо тендерт шалгарч буй автобуснуудыг 60 гаруй мянган ам.доллароор авах гэж байгаа.