Өнөө өглөө Нийслэл хотынхон үнэхээр харамсалтай мэдээ сонссон.  Тодруулбал, Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх орон сууцны барилгад гарсан гал түймрийн улмаас долоон хүн, тэр дундаа нэг гэр бүлийн таван хүний эрдэнэт амь эрсэдлээ. 

Гал түймрийн дуудлагаар очин голомтод аврах ажиллагааг удирдаж байсан Гал түймэр унтраах аврах 14 дүгээр ангийн салааны захирагч, дэслэгч угаартан эмнэлэгт хүргэгдсэн ч харамсалтайгаар амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа. 

Энэхүү уй гашуутай мэдээг сонссон дуучин Г.Эрдэнэтунгалаг, "Харамсалтайгаар амиа алдсан бяцхан үрс болон ар гэр, аврахаар очсон аврагч танд эмгэнэл илэрхийлэн шинэ жилийн урилга, заллага нэмэж авахгүйгээ хариуцлагатайгаар мэдэгдэе!
Ирээдүйгээ хайрлая" гэлээ.