УИХ-аас байгуулсан нүүрсний худалдан авалттай холбогдох Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь сонсгол үргэлжилж байна. Энэ үеэр Таван Толгой Түлш компанийн ТУЗ-ийн цалин урамшууллын зардалд 1.1 тэрбум төгрөгийг гаргасан гэх бөгөөд эдгээр хүмүүсийг нэрсийг зарлаад буй. Тэгвэл тус нэр дунд Б.Сүндэръяа буюу Б.Сүнээ цалин урамшуулал авдаг байжээ гэх мэдээлэл тараад буй. 

Тэгвэл үүнд  Сүнээ ихээхэн бухимдан ийн бичжээ. 

Хулгайчууд одоо битгий хөөрөөд байгаарай! Нүүрснээс 8 сая төгрөг авсан гэснээ миний зургийг тавьж нтр өөрсөд шигээ хулгайч гэж боддымуу хүн гүтгэх гэж байгаа бол ядаж 8 тэрбум ₮ гээд тавьчаач!

Энэ муу Ардчилсан намын пэйж 2019 оноос хойш намайг элдвээр бичээд салахгүймаа АН Эрдэнэбатын охин шэйрлэж нтр  мөрөөрөө хөх бөгсөө гаргадаг зураг оруулдаг шигээ оруулаад яваач аавдаа тусалж байгаа царай нь юм байхдаа хөөрхий 

Монгол Улсад би ганцаараа Б. Сүндэръяа юм уу! Та нарт 5 жил дараалж гүтгүүллээ өмнөх шигээ уйлаад сууна гэж бодсон уу! үгүй шүү адилхан алалцаал явна! Сонгууль дөхөхөөр энэ нэг хар овоохой гэдэг шиг энэнд энийг тохьчий гэж бодсон уу битгий андуур!

Шалгуулаад гараад ирье өөрсдөө ирж батлаарай! Яг шалгуулахаар элдэв шалтаг хэлээд ирдэггүй шүү муу хулгайчууд! гэжээ.