Зариг.мн сайтын ерөнхий эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэг TV8 телевизийн  Anuxai’s fitness show оролцогчдын нэг болж байсан билээ. Тэгвэл үүний дараагаас фитнесс багш Анухайтай багш шавь болсон бөгөөд бие бялдаржуулах спортын тамирчин Анухай сэтгүүлч Өнөрцэцэгийн талаар цахим хуудастаа ийн бичжээ. 

Тэрбээр бичихдээ, Шавь минь хэцүү газарт үйл тамаа үзэж байхад би энд баяр тэмдэглэх хүсэл алга. Энэ жил ямар ч шинэ жилийн баярт очоогүй бас очихгүй. Хүмүүс зөндөө урьсан шалтгаан нь ердөө л энэ байна.

Өнөрөө маань надад бол үнэхээр өөрийгөө харуулж чадсан тийм л хичээнгүй тэмцэгч шавь минь. Удахгүй уулзана гэж найдаж байна. Өөр бусад хайртай үйлчлүүлэгч, шавь нар минь хүнд байдалд орвол багш хүний сэтгэлээр эцсийн хүртэл хажууд нь бат бөх зогсох болно.