Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны задгай  байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.21-ний өдрийн 07:47 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчдыг очиход Д-ийн 15х20 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 2 цаг 10 минут ажиллаж унтраасан. 

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 32 дугаар хороон малын хашаа  шатаж байна гэсэн дуудлагыг 12.21-ний өдрийн 07:55 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ийн 15х10 метрийн хэмжээтэй малын хашаа шатаж байсныг ажиллаж унтраасан.   

Хөвсгөл аймаг, Мөрөн сум Эрхэл багийн 16 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.21-ний өдрийн 12:46 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ын 8х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллаж унтраасан.  

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 25 дугаар хорооны задгай мухлаг шатаж байна гэсэн дуудлагыг 12.21-ний өдрийн 22:18 цагт хүлээн авсан.   Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход эзэнгүй 4х3 метрийн хэмжээтэй мухлаг шатаж байсныг  ажиллаж унтраасан. 

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 13 дугаар хорооны задгай харуулын байр шатаж байна гэсэн дуудлагыг 12.22-ны өдрийн 05:52 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 65 дугаар ангийн алба хаагчдыг очиход 1.5 х1.5 метрийн хэмжээтэй харуулын байр шатаж байсныг ажиллаж унтраасан хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.