Өнөөдөр эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан хязгаарлалт хийх байршлуудын хуваарийг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээнээс гаргажээ.  Хязгаарлалт хамгийн ихдээ 1-2 цагийн хооронд үргэлжилнэ. 

Эрчим хүчний системийн тасралтгүй, найдвартай байдлыг хангахын тулд оргил ачааллын 17:00-20:00 цагийн хооронд заавал ашиглах шаардлагагүй цахилгаан хэрэгслүүдээ унтрааж, ТОГ-оо тохируулахыг ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд уриалж байна.