Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар

Улаанбаатарт метроны төсөл хэрэгжүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргалаа. Метро байгуулах тухай ажил 19 жилийн өмнөөс нийслэл болон Зам тээврийн яаманд судалгаа хийгдэж эхэлсэн. 2013 онд ЖАЙКА олон улсын байгууллагын санхүүжилтээр хийсэн урьдчилсан ТЭЗҮ-д тулгуурлан 2024 оны нэгдүгээр сард багтааж олон улсын өрсөлдөөнт нээлттэй тендерийг  түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр зарлах гэж байна. 

2007 онд ЖАЙКА улаанбаатарчуудын 60 хувь нь нийтийн тээврээр зорчиж байна гэсэн судалгаа хийсэн бол өнөөдөр энэ тоо 30 хувь хүрэхгүй болсон. Дэлхийн томоохон хотуудад иргэдийн 60 хувь нь нийтийн тээврээр зорчиж байвал хэвийн гэж үздэг. 2010 оноос эхлэн Улаанбаатар хотод нийтийн тээврээр зорчигдын тоо буурсаар 137 мянга хүрэхгүй болсон. 

Одоо зарлах тендерт: 

Метроны нийт урт 17.7 км, үүнээс газар доогуур туннелэн байгууламжаар метроны шугам явах хэсэг нь 6.6 км. Зүүн 4 замаас зүүн тийш 4.9 км,  25-р эмийн сангийн уулзвараас баруун тийш 6.2 км урт, хоёр талдаа депотой байхаар төлөвлөж, тендерийн ажлын даалгавраа боловсруулж зарлах гэж байна.