Төрийн ордонд өнөөдөр төрийн дээд цол, одон, медаль гардуулах ёслолын ажиллагаа болж байна. 

Энэ үеэр мэргэжлийн сумо бөхөөр олон жил хичээллэж, найман түрүү аван улс орныхоо нэр хүндийг өндөрт өргөж яваа Увс аймгийн Наранбулаг сумын уугуул Японы мэргэжлийн сумогийн 73 дахь Их аварга Тэронүфүжи Г.Ган-Эрдэнэ Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртлээ.