Жерри буюу Т.Бадамжавыг инстаграм хуудсыг 428 мянган дагагч дагадаг. Тэгвэл тэрбээр “К pop world ambassador”& “Global influencer” шагналаар шагнагджээ.

Энэ талаараа тэр, "Өчигдөр болсон арга хэмжээнээс олон сайхан шагнал авлаа. k pop world ambassador мөн global influencer боллоо. Яагаад ч юм энэ үйл ажилгаанд орж байхдаа айлын улсад атаархаж өөрийн эрхгүй уйлчих гээд л байлаа.

Энэ үйл ажилгааны хамгийн чухал зүйл нь Солонгос улс 3000 олон дагагчтай контент бүтээгч нарыг бүх зардлын дааж авч ирээд 20 минутын лайв зэрэг хийлгэж өөрийн улсын жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжиж дэлхийд өөрийн улсыг таниулж байгаа арга хэмжээ юм. Айлын улс аав ээжтэй эзэнтэй гэдгээ харуулж байгаа хэрэг. Гэтэл бид тэ хэлэх ч үг олдохгүй юм хэнд ч гомдохоо мэдэхгүй.

Ханаж цадахгүй хэдэн бүдүүн ах нар арай л гомдмоор. Залуу хүний хувьд гоё хүсэл мөрөөдөлтэй амьдармаар байна. Утаагүй түгжрэлгүй бензин, тог гэсэн юм мөрөөдөж амьдармааргүй байна. Ядаж байтал би новшийн эх оронч сэтгэлгээтэй юмаа гэж өөрийгөө өчигдөр буруутгаж байлаа. Зүгээр гоё газар гоё хүмүүстэй уулзаад гоё юм үзэж хараад яваа ч дээ тээ. Энэ жил бүгдээрээ зөв сонголт хийцгээе гэж ахин дахин гуймаар байна" хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.