Лайвчин Д.Мөнх-Эрдэнэ шинэ оны өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээлээр хугацаанаасаа өмнө суллагдсан. Суллагдсанаас нь хойших анхны лайваар өнөөдөр \2024.01.03\ оройн 20 цагт хийлээ.

Тэрбээр "Ойрд лайв бичлэг хийсэнгүй. Бүтэн жил урт ч юм шиг. Та бүгддээ шинэ оны мэнд хүргэе. Надад санаа зовж, байсан ард түмэн, эгч, дүү, эхнэртээ маш их баярлалаа. Өмгөөлөгч Р.Булгамаа, Л.Баттогтох, н.Чинзориг, н.Зүмбэрэл, Оросоо, Дамбажижи, О.Баасанхүү гишүүн, "Од" клубийн найзууддаа, Д.Ганбаяр найз, нартаа мөн баярлалаа.Мөн аав ээжээсээ уучлалт хүсье. Хүү нь дэггүйтэж, бусдын эрх минийхээр хязгаарлагдаж байсныг ойлгосон. Хэрэгт холбогдож, айсандаа биш ах дүүсээ эргэлтээр ирэхэд нулимс гарах гээд байдаг юм билээ.

Намайг хоригдсон учраас хүмүүс яагаад хоригдсоныг ойлгоогүй гайхсан байна лээ. Шүүх хурал хаалттай болсон. 22.2 зүйл заалтаар анх дуудсан. Үүний дагуу 30 гаруй зөрчил үүссэнийг Хөх хотын асуудал болсон. Үүнийгээ шууд АТГ-д өгсөн. Уг нь эхлээд надад мэдэгдэх ёстой байсан. Тухайн үед би өөрийн мөнгөөр машин авч улсын ажил хийдэг байсан. Энэ асуудлаа 2020 онд NTV телевизэд ярьж байсан. Надад гурван жилийн байрны түрээсэн дээр ял өгсөн. Би хаана байх ёстой байсан юм. Би траншейнд амьдрах ёстой байсан юм уу. Би жилд сая долларын орлогыг Монгол руу төвлөрүүлж байсан. Хөх хотод ирсэн монгол иргэд консулын байранд ирнэ. Би тэнд амьдарч болохгүй. Миний өмнөх консул адилхан л байр түрээсэлж амьдарч байсан. Би иргэдийн амьдрах газар амьдарчихаар консулын байранд ирэх иргэд хаана хоноглох юм. Байрны түрээсийн зардал төсөвт суусан байдаг. Үүний баримт нь байна. Жилийн 12 мянган доллар буюу сард мянган доллар байдаг. Би тэр зардлаас хэтрүүлж хэрэглэж үзээгүй. Хүүхдүүдийн зардал, цалин хөлс тусгагдсан. Дипломат албаны түүхэнд анх удаа ял авсан тохиолдол миний кэйс боллоо.

Хүнд газар хэлж өгсөн учраас тогруул, Хөх хотод түрээсэлсэн байр, зардлаас үүдэн ял, Аудитын дэд дарга О-гийн талаар худал мэдээлэл өгсөн гэх, олон нийтийн сүлжээнд худал мэдээлэл тараасан гэх дөрвөн асуудалаар яллагдсан.

Давж заалдаад ялаа жил 10 сар болгож бууруулсны дараа дээд шүүхэд хандсан ч авч хэлэлцээгүй. Магадланд хандсан. Аав минь элэгний том хагалгаанд орсон. Суугаад гарч ирэхэд аавыгаа л эсэн минь байгаасай, амьд мэндэд нь очиж уулзаад асрах юм сан гэж их хүсэж байлаа. Хамт ял эдэлж байсан залуугийн аав нь бурхан болсон. Тэр үед л Ерөнхийлөгчид ханд гэж хэлсэн О.Баасанхүү гишүүнийхээ үгэнд орж хандах болсон. Түүний үр дүнд 2023.12.29 нд уучлагдсан. Би шууд аавдаа давхиж очсон. Миний аав руу Монгол Улсын Ерөнхийлөгч холбогдсон байна лээ. Хүүд тань гарын үсэг зурах гэж байгаагаа хэлж, бие тэнхээг нь асуусан байна лээ. Маш их баярлаж байна.

Би шоронд суусандаа харамсахгүй байна. Миний ар гэрт тохиох байсан олон муу зүйлийг хаасан гэж бодож байна

Би маш их зүйлийг ухаарсан учраас улсдаа хувь нэмрээ оруулж, иргэдээ ажлын байраар хангана. Хоолны бизнес хийнэ. Ирээдүйд хүүхэд багачуудын төлөө, өвдсөн зовсон хүүхдийн эмчилгээний төлбөрийг 100 хувь дааж, үнэхээр мэдлэгтэй ардын хүүхдүүдэд гадаадад сурахад тэтгэнэ

Намайг хамгийн дээд үзүүлэлтээр нэг өдөрт нэг сая хүн үзсэн байдаг. Энэ бол хүн амтайгаа харьцуулбал дэлхийн рекорд. Дэлхийн ямар ч од тэгж чадаагүй зүйлийг би хийсэн учраас би ном бичье гэж бас бодож байгаа. Миний нэг сая үзэгч миний номыг хангалттай авах юм билээ. Тэр номдоо хоригдсон процессоо бичнэ. Би хоридож байхдаа тамтаггүй их ном уншсан. Тоо нь 100 гарсан. Монголд 100 мянган хүн аваад, Монголдоо Бестселлер болох байх гэж бодоод байгаа. Нэг ном бичье гэж бодож байсан сүүлдээ хоёрыг бичье гэж бодсон. Бас хааяа лайв хийнэ. Үг хэлээ цэгнэнэ. Байгаль орчны талаар хөндөнө. Гэхдээ хүний нэр дурдахгүй. Зочинтой лайв хийж байх болно. "Лайвтай зочин" гэх оюуны өмчийн бүртгэлээ авсан. Лайвтай зочноороо Х.Нямбаатар хотын дарга дээрээ очно. Хотод их олон асуудал бий.

Хэцүү үед хамгийн муухай хандсан хүмүүс маань над дээр долоон бурхан од шиг л ирсэн. Хийдэг байсан зарим лайвуудаасаа ичиж байна. Би хэтэрхий хүнийг доромжилж, удам судар бүх юмаар нь хэлдэг байсан байна лээ. Увс энэ тэрээр нь дууддаг байсан О.Цогтгэрэл гишүүн маань дэмнэж тусалж хорих ангийг шилжүүлэхэд тус болсон.

Мөн сэтгүүлч Н.Өнөрцэцэг миний дүү зоригтой байгаарй. Заргыг зоригтой, шударга хүн хийдэг юм. Эрүүл гарч ирээрэй. Айгаад байвал өвдөнө. Ном сайн уншаарай" гэлээ.