Гудамж төслийн хөрөнгөөр Зуун айлын уулзварыг өргөтгөн шинэчлэн дөрвөн замын уулзвар болгох ажил эхэлсэн. Энэхүү ажлын хүрээнд асфальтон хучилт хийхтэй холбогдуулан дараах хуваарийн дагуу тээврийн хэрэгслийн зорчих хэсгийг хэсэгчлэн хаахаар болжээ.

Энэ сарын 24-25-нд шилжих шөнө буюу 25-ны 00:00 цагаас эхлэн зорчих хэсгийн урд талыг хааж энэ сарын 27-ны 06:00 цагт нээх юм байна.

Мөн энэ сарын 27-ны 00:00 цагаас эхлэн уулзварын хойд хэсгийг хааж зургадугаар сарын 29-ны 06:00 цагт нээх аж.

Х.Даваа