Нарийхан бэлхүүс, тэгш хөл, булчинлаг өгзөг, сэргэр хөх...Өв тэгш бие галбир гэдэг ойлголтод дэндүү олон зүйл багтаж байгаа биз? Хэн ч төгс байх албагүй. Гэхдээ ганцхан чанга, хавтгай гэдэстэй болоход л, харагдах байдлынхаа 50 хувийг дээшлүүлнэ гэсэн үг.

 photo 392654_442327309183090_1104937969_n_zpsb42a0ab3.jpg

Хавтгай хэвлийн дасгалууд
Гэдэс чангалах дасгалуудыг тогтмол хийвэл, хүүхэд төрүүлсний дараа өмдний чинь дээгүүр гэдэс унжихгүй. Төрөлтийн дараах нэмэгдэлтэйгээ тэмцэж байгаа бүсгүйчүүдэд ч энэ дасгалууд нөлөөтэй. Хамгийн гол нь эдгээр нь суларсан гэдсийг чангалах үүрэгтэй болохоос тураахгүй гэдгийг санаж идэвхтэй бие халаалттай хавсраарай.
  photo 481143_442306769185144_549828265_n_zps0096f7f9.jpg          
1. Нуруун дээрээ хэвтээд, гараа биеийн дагуу унжуулж, алгаа шаланд хүргэнэ. Хөлөө дээш нь өргөж энэ байрлалд 5-7 секунд байна. Дараа нь аажимаар доош буулгана. Дасгалыг 8-10 удаа давтаж хийнэ.
2. Нуруун дээрээ хэвтэнгээ, өвдгөө нугалж, гараа урагш тэнийлгэ. Жаахан өндийгөөд гараа өвдгөндөө хүргээд, анхдагч байрлалд орно. 8-10 удаа давтаж хийнэ. Амьсгаа авах үедээ биеэ өргөж, гаргах үед эхний байдалдаа эргэж орно.
3. 3. Нуруун дээрээ хэвтээд, гараа унжуул. Хөлөө өргөж, өвдгөөр нь нугалаад тавхайгаар бөмбөг хавчина. Бөмбөг байхгүй бол ном эсвэл ямар нэг хүндрүүлэгч хавчуулаарай. Шилбээ өргөж, буулгана. Дасгалыг 10-12 удаа давтаарай.
4. Хажуу талаар хэвтэж, нэг гараа дээш тэнийлгэж, нөгөөгөө бэлхүүс дээр тавина. Амьсгал авах үедээ хөлөө нугалахгүй, шулуун чигээр нь өргөж, амьсгал гаргахдаа эхний байршилд орно. Дасгалыг 8-10 удаа давтан хийнэ. Эсрэг талаар хэвтэж, дасгалыг нөгөө хөлөөр хийнэ

    photo 32636_441952095887278_1414016277_n_zpsb78c00e1.jpg