Төр нийгмийн зүтгэлтэн зохиолч С.Удвал агсны тухай "Улаан цэцэг" түүхэн киног Монголын эмэгтэйчүүдийн холбооны санаачлагаар "U Film" уран бүтээлийн нэгдэлтэй хамтран бүтээсэн байдаг. Тэгвэл  тус киног нийт 700 сая төгрөгөөр бүтээсэн талаар уран бүтээлчид нь олон нийтэд мэдээлсэн.

Уг өртөгтэй холбоотойгоор гүйцэтгэгч тал шүүхэд нэхэмжлэл гарган маргаан үүсгэсэн гэх бор шувуу нисэж эхэллээ. Тодруулбал, “Ю фильм” уран бүтээлийн нэгдлийн захирал, жүжигчин Г.Ундармаа тус кинонд оруулсан нийт хөрөнгийнхөө тодорхой хувийг буюу 320 сая төгрөгийг  Монголын Эмэгтэйчүүдийн холбооноос нэхэмжилт шүүхэд хандсан бололтой.

Тухайн үед Монголын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Оюунгэрэл “Улаан цэцэг” уран сайхны киног хийхдээ улсын төсвөөс нэг ч төгрөг аваагүй. Энэ киног хийхдээ Швейцарийн хөгжлийн агентлагт төсөл бичиж, тендерт оролцоод тодорхой хэмжээний санхүүжилт авсан. Мөн хандив зохион байгуулсан бөгөөд ивээн тэтгэгч, хандив, төслийн санхүүжилтээр киног бүтээсэн. Үндсэндээ “Ю фильм” уран бүтээлийн нэгдэл 50, Монголын эмэгтэйчүүдийн холбоо 50 хувийн санхүүжилтийг бүрдүүлсэн. Холбооныхоо удирдах зөвлөл болон аймаг орон нутгийн эмэгтэйчүүдийн дэмжлэг, хүлээн авалт, хандив босгож, “Ундрам” сан ивээн тэтгэгчээр оролцсон” хэмээн ярьж байжээ.