Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан хуурамч архи, виски зарах тохиолдлууд цөөнгүй гарч байна. Тухайлбал Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт  иргэн “Б” нь өөрийн гражид “Монгол стандарт”, “Чанар”, “Хийморь” нэртэй архи болон тоног төхөөмжүүдийг хадгалж байсан нь илэрсэн бол иргэн “А” нь бусадтай бүлэглэн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг чөлөөт бүсээс их хэмжээний виски, архи, согтууруулах ундаанд хуурамч онцгой албан татварын тэмдэгт нааж, их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа байна.

Мөн сүүлийн өдрүүдэд Замын-Үүдийн гаалиар гарал үүсэл нь тодорхойгүй, хуурамч архи виски оруулж ирэх тохиолдол эрс нэмэгджээ.  Өдөрт хамгийн багадаа 200 хайрцаг хуурамч вискиг гаалийн байцаагчид илрүүлж байгаа аж. Эдгээр хуурамч вискиг лабораторийн шинжилгээнд оруулсан бөгөөд тун удахгүй хариу нь гарах талаар албаны эх сурвалж мэдээллээ.

Тиймээс  иргэдийг хямд үнэтэй, архи согтууруулах ундаа, викси авахгүй байхыг сэрэмжлүүлж байна.