Энэ цаг үед Монгол хүн бүрийн сэтгэлийн шанлал болоод байгаа газар нутгийг минь гадаадын иргэдэд өмчлүүлэх тухай асуудлыг хэдэн жилийн өмнө монгол поп опера ''UVERTURA'' хамтлагийн залуучууд уран бүтээлээрээ дамжуулан төрийн түшээдэд болоод түмэн олондоо хэлж, сануулж, анхааруулхаар нэгэн уран бүтээл туурвисан нь тэр үедээ хориглогдож байсан билээ.

   Тус хамтлагийнхан 2011 онд "Өнө Мөнх Орон” хэмээх дуугаа клипжүүлэн цацуулах гэтэл хэт улстөржсөн клип байна хэмээх шалтгаанаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр цацахыг хориглосон юм. Тэрбээр тус клипийг утга агуулга нь эх орон, элгэн түмэн минь ингэж гуйлгачилж амьдарсаар байхуу!, эд баялаг газар шороогоо гадаадын иргэдэд өгсөөр юу ч үгүй хоцрох уу!, гэсэн энэ нийгмийн эмзэг бүхнийг үзүүлсэн учраас л тэр үедээ хориглогдсон хэрэг юм. Мөн хориглох болсон хамгийн том шалтгаан нь төрийн түшээд газар нутаг, эд баялагаа гадныханд худалдахаар гэрээнд гарын үсэг зурж буй хэсэг байсан гэдэг. Ийнхүү ''UVERTURA'' хамтлагийн залуучууд хориглогдсон клипээ энэ цаг үед дахин цацсан нь Монгол хүн бүр сэтгэл шимшрэн үзэцгээж, уярал ухаарал авч буй хамгийн их үзэгчтэй клипээр тодроод байна. Ингээд та бүхэндээ "Өнө Мөнх Орон" дууны клипийг та бүхэндээ хүргэж байна.