"Gangbay" хамтлагийн дуучин Д.Ганбат хоёрдугаар сарын 18-ны өдөр "Coco Banana" бааранд согтуу дуулж, бичлэг нь олон нийтэд цацагдаад байгаа юм. Харин тэрбээр цахим хаягаараа дамжуулан уучлал хүсжээ. 

Д.Ганбат "Тэр өдөр Corporate" дээр болсон тоглолт тараад найзуудтайгаа жаахан суусан юм аа. Тэгээд хамтлагийн дуучин Баянаатай ойрд уулзаж суугаагүй хамт баймаар санагдаад "Coco"-д би зочин артист биш байсан ч хамт яваад Баянаатай хамт тайзан дээр гарчихсан.

Уг нь гайгүй байх гэж бодсон ч ингэж харагдана гэж бодсонгүй ээ. Үнэхээр уучлаарай. Үзэх ёстой хүмүүс, ээж, аав, ах, эгч, охин маань бүгд үзсэн. Надад маш их гомдсон. Ахиж ингэхгүй нь тодорхой Одоо наад бичлэгээ больчих оо. Ямар их шэйр хийдэг юм бэ, дахиж үзмээргүй байна. Бүгдээрээ уучлаарай" гэлээ.