Нийслэлийн Хан-Уул дүүрэгт хамтран амьдарч байсан эмэгтэйгийнхээ аминд хүрээд улмаар цогцосыг нь нохойдоо мөчилж өгсөн онц ноцтой гэмт хэрэг өнгөрсөн сар гарсныг цагдаагийн байгууллага олж тогтоон илрүүлжээ. 

Тодруулбал, Б гэгч 47 настай эрэгтэй нь хамтран амьдрагч эмэгтэйгээ хөнөөгөөд цогцсыг нь мөчилж, нохойд өгсөн хэрэг энэ сард гарсан байна. Хохирогч эмэгтэй сураггүй алга болоод байсан бөгөөд цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулсны үр дүнд тус хэргийг өнгөрсөн лхагва гарагт буюу энэ сарын 21-ний өдөр илрүүлжээ. Өдгөө тус хэргийг хуулийн байгууллагын хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгаж байгаа аж.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайн хэргийг үйлдсэн этгээд нь хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэдэг байж болзошгүй нэгэн аж. Түүний гэрээс хуулийн байгууллагын алба хаагчид энэ төрлийн бодис илрүүлсэн гэх мэдээлэл байна.