Удам дамжсан авьяасаа ургуулж арчилж яваа алаг нүдэн, авьяаслаг бүсгүй болох жүжигчин, мисс тодотголтой Ц.Аззаяа билээ. Тэрбээр нярайлж анхны үрээ өлгийдөн авч ээж болжээ.

Түүнийг МУГЖ, дуучин Д.Ширмэнтуяагийн охин, хошин урлагийн нэрт зүтгэлтэн, МУГЖ Л.Чаминчулууны ач охин гэдгээр нь олон нийт мэдэх болсон юм.  Тэр 2018 онд Ази болон Евразийн 25 орны гоо бүсгүйчүүд оролцсон “Miss Asia 2018” тэмцээний ялагчийн титмийн эзэн болж байсан.Мөн “Ододтой бүжиглэе” шоунд оролцож бас үзэгчид таалагдаад амжсан бүсгүй.