Сэтгүүлч Ч.Лодойсамбуу өнөөдөр нийгмийн сүлжээнд "Хар тамхины бизнес бол цагдаагийн тусламжгүйгээр газар авахгүй л гэж боддог." хэмээн эргэцүүлснээ нийтлэв.

Төд удалгүй Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төвийн албан ёсны сошиал хаягт: "Залруулга: Олон нийтийн цахим сүлжээнд "Ч. Лодойсамбуу" гэх хаягаас хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж буй байгууллага, алба хаагчдын нэр төр, алдар хүндэд харшлах ташаа мэдээлэл нийтэлж байгааг үүгээр залруулж байна." гэх марзан зүйл нийтлэгдэх нь тэр ээ. Уг нь сэтгүүлч Ч.Лодойсамбуу ямар ч мэдээлэл нийтлээгүй, бодлоо л хуваалцсан. Мөн цагдаа л гэснээс бус Монголын цагдаа ч гээгүй билээ. Харин ЦЕГ-ын Хэвлэл Мэдээллийн Төвөөс яаран сандран ийм няцаалт гаргасан нь хачирхалтай.

 

С.Сарнай

www.SONIN.mn