Жолооч нарын анхаарал болгоомжгүй үйлдлээс болж автын осол гарах болсон. Ослын  улмаас  иргэд эрүүл мэндээрээ хохирч, амь эрсдэх тохиолдол гарсаар байна. Өнөөдөр өглөө  Улсын их дэлгүүрээс  Орос элчин орох замд том оврын автобус  явган зорчигчийг  мөргөжээ.  Ослын  улмаас  явган зорчигч газар дээрээ нас барсан бөгөөд хэрэг болсон газарт  цагдаа, ЯТТ  ажиллаж байна.  

Өчигдөр  зам дээр ажиллаж байсан  ТҮК-ийн  ажилтанг мөргөсөн хэрэг гарсан бөгөөд түүнийг яаралтай Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэсэн юм.  

Анхаарал болгоомжтой байхад энэ мэтээр  осол гарахгүйг нийт жолооч нартаа сэрэмжлүүлж байна.