НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт буюу гуравдугаар сарын 20-ны 13:00 цагт ибаримт аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжуулна.

2024 оны хоёрдугаар сарын 1-29-ний өдрийн хооронд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа гуравдугаар сарын 19-ний 23:59 цагаас өмнө бүртгүүлж, сугалаанд хамрагдахыг Татварын байгууллагаас санууллаа.

Өнгөрсөн сард нэг супер азтан 5-30 сая төгрөгийн эзэн болсон юм.

Сугалааны урамшуулалд: 

  • 3 орон таарвал /30,000-60,000 төгрөг/
  • 4 орон таарвал /40,000-100,000/
  • 5 орон таарвал /60,000-500,000 төгрөг/
  • 6 орон таарвал /100,000- 5 сая төгрөг/
  • 7 орон таарвал /500,000- 10 сая/
  • 8 орон таарвал 5-30 сая төгрөг авдаг болсон билээ.