Сүүлийн үед “Петровис”-ийн шатахуун но-той болжээ гэж шивэр авир хийлдэх боллоо. Үүнийг батлах мэт саяхны өдөр Энхтайваны гүүрний доорх Петровис компанийн шатахуун түгээх газраас “Монголын төмөр зам” ТӨХК-ийн дарга П.Батсайханы жолооч А92 хийлгэсэн байна.

Гэтэл машин нь дөнгөж хотоос гараад л Эмээлтийн ойролцоо гэнэт унтарсан аж. Ингээд засварын газар очоод үзүүлэхэд цоо шинэ ланд 200-ийн эвдрэлийг шатахуунаас улбаатай гэж оношилсон төдийгүй засварын тариф хоёр сая төгрөг болсон аж. Харамсалтай нь жолооч Петровисоос баримт аваагүй учраас тус компани хариуцлага хүлээхгүй хэмээн мэдэгдсэн байна. Ядаж гадаах камераа шүүгээд харна уу гэтэл манайд камер байдаггүй хэмээн тайлбарлажээ. Ийнхүү Петровис компанийн шатахуунаас болж Монголын төмөр замын дарга П.Батсайханы машин эвдэрч, хоёр сая төгрөгийн засварт оржээ. Ил сонсогдсон нь энэ боловч далд ийм асуудалд орсон нь хэд байхыг хэлж мэдэхгүй. 
Юутай ч Петровис компанийн шатахуун нотой болсон байж болзошгүй байна. Но илэрсэн  тохиолдолд ч уг компани хариуцлагаас мултарч чаддаг бололтой шүү.