Өнөөдөр 10:29 цагт ЧД-ийн 7-р хороонд байрлах "Миний дэлгүүр шатаж байна" гэсэн дуудлага ОБЕГ-т иржээ.

Дуудлагын дагуу нийслэлийн Аврах анги, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, СХД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29, 26 дугаар ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж зургаан цагийн турш ажиллаж галыг бүрэн унтраалаа.

 

 

Онцгой байдлын дөрвөн алба хаагч дотогш ороод гарч ирсэн юм. Тэдний гурван алба хаагч гарч ирсэн бөгөөд хоёр нь хөнгөн бэртсэн буюу угаартаж эмнэлгийн тусламж авч буй юм. Харин хайгуул хийхээр дотогш орсон нэг алба хаагчийг хайж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.

Харамсалтай нь, галыг унтраахаар голомтод ажиллаж байсан алба хаагч амь насаа алдсан байдалтай тус объектын гуравдугаар давхраас олджээ.

Ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан алба хаагчийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлье.

 

 

Холбоотой мэдээлэл:

Галыг унтраахаар ажиллаж байсан гал сөнөөгчдөөс хоёр нь угаартжээ

Дөрвөн албан хаагч галын хайгуул хийхээр орсон 3 нь гарч ирсэн, нэгийг нь хайж байна гэв