The VOICE KIDS Mongolia-н шүүгчээр дуучин Ука, Наагий, Thunder ажиллаж байгаа билээ. Тэгвэл залуусын хамгийн их дэмжлэгийг авч буй Thunder багийн туслах көүчээр МУГЖ Урнаагийн охин Анударь ажиллаж байгаа гэнэ шүү.

Энэ тухайгаа тэрбээр "Заа миний хувьд бол анх удаа телевизийн шоуны ард ажиллаж үзсэн, одоо ч үргэлжилж байна аа. Туслах coach хийх саналыг тавьсан Төмрөө эгч болон Thunder-таа баярлалаа. Хүүхдүүдтэй ажиллах гэдэг бол надад цоо шинэ туршлага мөн маш их зүйлийг ойлгуулсан цаг мөчүүд өнгөрч байна. Хүүхдүүдээс би өөрөө сурдаг тэд маш эмзэг цагаахан тэгсэн мөртлөө мөрөөдлийнхөө төлөө тууштай... Би заримдаа өөрийгөө 14 настай байхдаа ийм байсан уу? гэж их боддог... Манай багийн хүүхдүүд үнэхээр мундаг, харизамтай, тууштай хичээнгүй, зоригтой... thunderzrapper-ын баг хамт олон бүгд л ард нь хичээж бүхий л сэтгэлээ зориулж ажиллаж байгаа шүү.... TEAM THUNDER- ыг дэмжээрэй" гэлээ.