Энэ онд нийслэлийн ерөнхий боловсролын төрийн өмчит 10 сургууль, долоон цэцэрлэгийн үүсэн байгуулагдсаны тэгш ой тохиох юм байна.

Эдгээр сургууль, цэцэрлэгээс ирүүлсэн хүсэлтийг харгалзан тэгш ойг тэмдэглэн өнгөрүүлэх зөвшөөрөл олгох тухай хотын дарга Х.Нямбаатарын захирамж гарчээ.

Ингэхдээ тэгш ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээг баталсан төлөвлөгөө, байгууллагын төсөвтөө багтаан Төрийн хэмнэлтийн тухай хууль болон бусад холбогдох хуулийн хүрээнд зохион байгуулж, зардлын гүйцэтгэлд нь хяналт тавьж, үр дүнг тооцож ажиллахыг ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарт үүрэг болгосон байна.

Харин хэрэгжилтэд Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг хяналт тавих аж.

ОЙ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОСОН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮД

Д/д Боловсролын сургалтын байгууллагын нэр Дүүрэг Байгуулагдсан огноо Хэдэн жилийн ой тохиож буй
Ерөнхий боловсролын сургууль        
1 Ерөнхий боловсролын Баянзүрх 1964 он 60 жил
88 дугаар сургууль
2 Ерөнхий боловсролын Баянзүрх 1974 он 50 жил
79 дүгээр сургууль
3 Ерөнхий боловсролын Баянгол 1963 он 60 жил
28 дугаар сургууль
4 Ерөнхий боловсролын Чингэлтэй 1974 он 50 жил
 57 дугаар сургууль
5 Ерөнхий боловсролын Хан-Уул 1974 он 50 жил
59 дүгээр сургууль
6 Ерөнхий боловсролын Хан-Уул 1974 он 50 жил
60 дугаар сургууль
7 Ерөнхий боловсролын Хан-Уул 1964 он 60 жил
26 дугаар сургууль
8 Ерөнхий боловсролын Сүхбаатар 1963 он 60 жил
29 дүгээр сургууль
9 Ерөнхий боловсролын Сүхбаатар 1963 он 60 жил
116 дугаар сургууль
10 Ерөнхий боловсролын Сүхбаатар 1974 50 жил
Эрдмийн хөтөч цогцолбор
Цэцэрлэг        
1 30 дугаар цэцэрлэг Баянгол 1964 он 60 жил
2 34 дүгээр цэцэрлэг Баянгол 1954 он 70 жил
3 47 дугаар цэцэрлэг Баянгол 1664 он 60 жил
4 10 дугаар цэцэрлэг Баянзүрх 1964 он 60 жил
5 18 дугаар цэцэрлэг Чингэлтэй 1954 он 70 жил
6 56 дугаар цэцэрлэг Чингэлтэй 1964 он 60 жил
7 16 дугаар цэцэрлэг Сүхбаатар 1954 он 70 жил