Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Улаанбаатараас ярьж байна" нэвтрүүлэгт оролцох үеэрээ Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбоотой авлигын сүлжээний тухай баримтуудыг дэлгэж ярьсан. 

Мөн Ц.Элбэгдорж Ерөнхий сайдад хандан нийтлэл бичжээ.  Хотын дарга асан  Э.Бат-Үүл цахим хуудсандаа энэ тухай   “Уухай даа, Элбэгээ үзэлцээд эхэлж. Үзэлцээд байгаарай! Тэр үзэлцэхээр Монголын улс төр амь орж дуутай шуутай болдог доо, хөө! Нөхөд нь сэрж, ноход нь хуцалдаж эхэлдэг, ёсоороо л болж байна! Хуйхтай монгол эр шүү!” гэлээ.