МУГЖ дуучин Т.Баясгалан "Гурван луу давхардсан онцгой өдрийн мэнд хүргэе! Монгол түмний ивээлт жил гэж ихэд бэлэгшээж байгаа ч энэ хаврын цагт гал түймрийн эрсдэл, шар усны аюул, аливаа үүсч болох хүндрэлтэй нөхцөл байдлыг зөв даван туулахын тулд төр засгийн оновчтой шийдвэр, сайн гүйцэтгэл, шударга хяналт хэрэгтэй байна.

 Бидний ихэнх нь хэнэггүйгээсээ болж эд хөрөнгө, эрүүл мэнд цаашлаад эрдэнэт хүний амь хохирч байгаад маш харамсалтай байна. Иймээс хүн бүхэн дор бүрнээ хариуцлагатай, хянамгай байцгаая" хэмээн өөрийн цахим хуудастаа дараах зургийн хамт нийтлэв. 

Тэгвэл түүний дагагч нар, ажигч гярхай сошиал хэрэглэгчид өмссөн хувцасны өнгийн харваас нэгэн нам руу дөхөж байна. Тэндээс нэр дэвшихээр ажлаа эхэлжээ гэлцэв.

Харин МУГЖ Т.Баясгалан Өвөрхангай аймгаас нэр дэвшиж гишүүний суудал руу залрах гэж буй гэх бор шувуу улс төрчдийн дунд нисээд буй гэнэ шүү. Түүний улс төрд хүч үзэх эсэхийг харж л сууя даа. Хэдхэн хоногийн дараа нэр дэвшигч нарын сураг чих дэлсэх дөхөж буй билээ.