Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, бурханч лам Г.Пүрэвбат нас барсан харамсалтай мэдээлэл гарсан билээ. Тэгвэл талийгаачийг хаднаас унаж биедээ хүнд бэртэл авч энэ сарын 8-ны өдөр ГССҮТ-д хүргэгдэн ирээд хоёр удаа яаралтай хагалгаанд орж, эмчилгээ хийлгэж байгаад нас барсан гэдгийг эх сурвалж хэлж байна. 

Чухам яагаад хаднаас унасныг хууль хяналтын байгууллагаас шалгаж байгаа юм байна. 

Түүний хувьд 2010 оноос төрсөн нутагтаа Аглаг бүтээлийн хийдийг үүсгэн байгуулж “Өлзийг бадруулагч хийд орон” болно хэмээн айлдсан байдаг. Өдгөө энэ хийд нь сүсэгтэн олон гадаад дотоодын жуулчдын очих дуртай газар болжээ.